АНУ-д баярын өдөр
тохиосноор крипто зах зээл ч бас бяцхан баярлаад амжив.
Биткойны 20,000 долларын босго нь зун эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйн
ажиглалтын цэг болсон. Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют
саяхан 20,300 орчим доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор
5%-иар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт биткойны ханш 19,000
ам.доллараас доош унаж, баасан гаригт болсон сүйрлийн үеэс хойш дахин байр
сууриа олж авлаа.
Даваа гарагийн
арилжаагаар хөрөнгө оруулагчид эрсдэл ихтэй хөрөнгөнд илүү таатай хандсан тул ETH болон бусад томоохон алткойнууд мөн өссөн
байна. Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том криптовалют нь 1150 доллараас дээш
гарсан нь өмнөх өдрөөс бараг 8%-иар өссөн үзүүлэлт боллоо. Бусад томоохон криптүүдээс
SOL 9%, SAND 8% -иас дээш өсчээ.
Үүнээс гадна
криптосын айдас ба шуналын индекс хэт айдастай бүс нутагт хэвээр байна.
АНУ даяар Тусгаар
тогтнолын өдрөө тэмдэглэж байгаа учир бүх нийтээр амарч АНУ-ын хөрөнгийн зах
зээл хаалттай байсан. Харин Европын индексүүдийн тухайд даваа гарагт голлох Stoxx Europe 600 хувьцаа 0.5%-иар өссөн байна.
FxPro зах зээлийн
ахлах шинжээч Алекс Купцикевич хэлэхэдээ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал
нь крипто зах зээлийг үргэлжлүүлэн доройтуулж болзошгүйг тэмдэглэв. Тэрээр үргэлжлүүлэн "Төв банкууд бодлогоо чангатгасаар байх тул крипто болон хувьцааны
ирээдүйн дүр зураг уналттай хэвээр байна" гэжээ.