Монголын анхны крипто мэдээний сайт

18.8 сая DOGE-ыг нэгэн халим 40 сая XRP-ээр худалдаж авлаа

2022-07-05


Халимны хөдөлгөөнийг хянадаг платформын мэдээлснээр 71-р байранд жагсдаг, 40 сая XRP-тэй "Martian Manhunter" хэмээх томоохон BNB халим дөнгөж сая 1,256,188 долларын үнэ бүхий 18,800,433 DOGE худалдаж авчээ. Халим мөн өөр хэд хэдэн алткойныг тусдаа гүйлгээгээр худалдаж авсан бөгөөд үүнд 5,605,116 долларын үнэ бүхий 11,988,683 MATIC орсон байна.

Мөн уг халим нь 12,471,184 долларын үнэ бүхий 40 сая XRP-г эзэмшихээс гадна 11,191,348 долларын үнэ бүхий 25 сая ADA, 30 сая TRX, 350,000 LINK эзэмшдэг.

Үүнээс гадна BSC-ийн хамгийн том 2000 халим одоогоор 15,209,981 долларын үнэтэй XRP-г ходл хийж байна. Одоогийн байдлаар XRP-ийн үнэ 0.324 доллар болсон ба сүүлийн 24 цагийн дотор 3.80%-иар өсчээ.

Түүнчлэн халимнууд 2022 оны эхнээс хойш үргэлжилсэн уналтын үеэр эзэмшиж буй нөөцөө идэвхтэй нэмэгдүүлж байна.

Зах зээл сэргэж байна

Биткойн болон алткойнууд бага зэрэг сэргэж, хэвлэлийн үед хэд хэдэн токен 10-аас дээш хувиар өсчээ. Dogecoin (DOGE) 4,28%-иар өсч, 0,068 ам.долларт хүрсэн ба зах зээлийн нийт үнэлгээ 883 тэрбум доллар болов.