Өмнөд Америкийн
энэ улс хэдэн арван жилийн турш өндөр инфляци, мөнгөний тогтворгүй байдалтай
тэмцсээр ирсэн. 7-р сарын 3-нд Эдийн засгийн сайд Мартин Гузман огцорсоноос хойш асуудал улам гүнзгийрсэн бололтой.
Харин энэхүү
эдийн засгийн хямралын үеэр Аргентинчууд хөрөнгөө хадгалахын тулд тогтвортой
зоосыг илүү их сонирхож байв. Binance, Lemon Cash зэрэг олон криптовалютын
биржүүдэд Аргентины песо (ARS) ашиглан Tether (USDT) худалдан авах явдал ихээхэн
өссөн тухай мэдээлэв.
Өмнөд Америкийн
хамгийн том улсуудын нэг, эдийн засгийн аварга гэгдэж байсан Аргентин сүүлийн
жилүүдэд эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан. 20-р зууны эхний гучин жилд тус
улс дэлхийн нэг хүнд ногдох хамгийн чинээлэг мужуудын 10-т жагсдаг байсан бол
сүүлийн 40 жилд бүх зүйл эсрэгээрээ эргэв.
Үр ашиггүй
үйлдвэрлэл, дарангуйллын дэглэм, асар их гадаад өр инфляцийг огцом өсгөсөн.
Үнэн хэрэгтээ Аргентинд сүүлийн арван жилийн хугацаанд инфляци нэг оронтой
тоотой байгаагүй. COVID-19 тахал, цэргийн мөргөлдөөн, эрчим хүчний хямрал мөн
дэлхийн санхүүгийн хямрал нь байдлыг улам дордуулав.
2019 онд Засгийн
газар Мартин Гузманыг Эдийн засгийн сайдаар томилсон. Үүнээс хойш тэрээр улсын гадаад өрийг бууруулж, ард иргэд нь нэн шаардлагатай
урамшуулал, хүнсний картыг авч байсан.
Гэсэн хэдий ч
тавдугаар сард тус улсын инфляцийн түвшин 60 гаруй хувьд хүрсэн. Үүний зэрэгцээ
дизель түлшний хомсдол, улс төрийн зүүн жигүүрийн шахалт нь Гузманыг өчигдөр
огцроход хүргэжээ.
Харин энэ үеэр Аргентинчууд
анхаарлаа крипто руу шилжүүлж, тодруулбал үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш
суларч байгаатай холбоотойгоор тогтвортой зоосыг ихээхэн сонирхож эхлэв. Түүнчлэн
Эдийн засгийн сайд огцорсны дараахан ARS/USDT үнэ олон бирж дээр огцом өссөн нь дээрх үйл явдлыг батлав. Binance
дээр USDT-ыг худалдан авах үнэ ойролцоогоор 270 ARS, харин Lemon Cash-ийн үнэ
бараг 295 ARS болж өссөн байна.
Үүнээс гадна Аргентин
нь криптовалютын хэрэглээ өндөртэй орнуудын тоонд багтдаг гэдгийг тэмдэглэх нь
зүйтэй.