Монголын анхны крипто мэдээний сайт

Майк Новогратц: Биткойны ханш ойрын хэдэн сард мэдэгдэхүйц өснө

2023-03-31


Галакси Дижитал компанийн гүйцэтгэх захирал Майк Новогратц тодорхой хүчин зүйлүүд нь криптовалютын зах зээлийн үнийн өсөлтийг өдөөж болно гэж үзэж байна. Нэгд, тэрээр "өсөхөд шаардлагатай бүх борлуулалт хийгдсэн" гэв. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид өнгөрсөн жилийн сөрөг явдлуудын үеэр их хэмжээний борлуулалтыг хийдгээ хийчихсэн гэдгийг онцлов.

Өөр нэг өсөлтийн үзүүлэлт нь Хятадаас ирэх эерэг салхи байж магадгүй юм. Саяхан Бээжин Хонконгод болж буй криптовацийн хөгжилд саад болоогүй бөгөөд Хятадын Банк, Харилцаа холбооны банк, Шанхайн Пудунгийн хөгжлийн банк нар нь дотоодын дижитал хөрөнгийн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээгээ санал болгож эхлээд байна.

Хэрэв энэ хандлага хэвээр байвал дараагийн саруудад крипто зах зээл "их хэмжээгээр" өснө гэж Новогратз үзэж байна. Мөн тэрээр энэ сарын эцэс гэхэд биткойн 30,000 ам.долларт хүрч магадгүй гэж таамаглаж байсан.

Бизнесмэн Хятадын банкуудын хүчин чармайлтыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Америкийн зохицуулагчид саяхан крипто ертөнцийг чангалж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.

“Америкийн хувьд энэ салбарыг удирдаж байгаа арга барил тийм ч сайн биш. Энэ нь хүмүүсийг оффшор руу түлхэж байгаа тул бид үүний эсрэг тэмцэж байна" гэжээ.

Эргэн сануулахад, энэ долоо хоногийн эхээр АНУ-ын CFTC арилжааны дүрэм журмыг зөрчсөн гэж үзэн Binance-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс өмнө SEC бүртгэлгүй үнэт цаас худалдсан байж болзошгүй гэж Кракеныг шалгаж байсныг дурьдах нь зүйтэй.