Монголын анхны крипто мэдээний сайт

Дрэйпер биткойн хэзээ 250,000$ болох талаар тайлбарлав

2023-04-01


Венчур капиталист Тим Дрэйпер саяхан On The Ledger подкаст дээр ярилцлага өгч, биткойны үнэ 250,000 долларт хүрнэ гэсэн зоримог таамаглалынхаа талаар тайлбарлав.

"Мэдээж хэрэг, би биткойныг 250,000 долларт хүрнэ гэж урьдчилан таамаглаж байна. Энэ оны зургадугаар сараас өмнө болно гэж бодож байсан. Гэхдээ хугацаа нь бага зэрэг сунаж магадгүй" гэж алдарт венчур капиталист онцолжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Ийм зүйл тохиолдох байх. Энэ нь биткойны халвингаас гурван сарын өмнө болох нь гарцаагүй" гэжээ. Нэмж дурьдахад, 2024 оны 4-р сард болох "халвинг"-ийн үеэр олборлолтын урамшуулал 50% -иар буурах болно.

Хугацаа тодорхойгүй байгаа хэдий ч Дрэйпер биткойны ирээдүйд итгэлтэй байгаа бөгөөд энэ нь уламжлалт банк болон fiat мөнгөн тэмдэгтээс давуу гэдгийг олон удаа мэдэгдэж байсан.

Түүнчлэн Draper Associates-ийн үүсгэн байгуулагч, 2014 онд биткойны анхны хөрөнгө оруулагч гэдгээрээ алдартай Драпер криптовалютын хэтийн төлвийн талаар өөдрөг үзэлтэй хэвээр байна.