Монголын анхны крипто мэдээний сайт

Baby Doge шинэ бүртгэлээ зарласнаар ханш нь 33%-иар өссөн байна

2023-04-01


Саяхан твиттер хуудсандаа Baby Doge Coin баг дэлхийн зургаа дахь том криптовалютын бирж болох Bybit дээрх бүртгэлээ зарлав.

Сингапурт төвтэй крипто бирж нь нөөцийн нотолгоог баталгаажуулсан 3 тэрбум долларын хөрөнгийг эзэмшдэг.

CoinMarketCap крипто биржийн зэрэглэлд Bybit нь 24 цагийн арилжааны хэмжээ 767 сая доллараар тавдугаарт жагсдаг. Шинэ биржийн бүртгэл нь Baby Doge Coin-ийг Ази болон дэлхийн 160 гаруй орны сая сая хэрэглэгчид, байгууллагуудад таниулах боломжийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Bybit мөн өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан энэхүү мэдээг зарлажээ.

Baby Doge зоосны депозит 2023 оны 3-р сарын 31-ний өдрийн 10:00 цагт нээгдэх ба арилжааг 2023 оны 4-р сарын 4-ний өдрийн 8:00 цагт нээнэ. Татан авалтыг 2023 оны 4-р сарын 5-ны UTC 10 цагт идэвхжүүлэх аж.