Гуравдугаар сард Silicon Valley банк болон Signature банк дампуурч, Silvergate банк санхүүгийн хүнд байдалд орсны улмаас татан буугдаж, зах зээлд томоохон банкны хямрал нүүрлэв. Европт Засгийн газар нь дампуурах дөхсөн Credit Suisse-ийг UBS-т хүчээр авахаар зуучилсан. Гэсэн хэдий ч АНУ-ын хөрөнгийн зах зээл болон Европын хөрөнгийн зах зээлүүд энэ сарыг эерэг үзүүлэлтээр хаалаа.
Мөн криптовалютын зах зээл тогтворгүй байдалд орсон ч 3-р сард биткойны ханш ойролцоогоор 23%-иар өссөн байна. Цаашид энэ эерэг зураглал 4-р сард үргэлжлэ хандлагатай байгаа ба Coinglass-ийн мэдээллээс харахад 3-р сарын нөхцөл байдал худалдан авагчдад ихээхэн таалагджээ.
BTC хэрвээ өсөлтийн хандлагаа хадгалвал ETH, MATIC, HBAR, EOS
нь эрч хүчтэй байх магадлалтай гэж
шинжээчид санал нэгдэж байна.
*Санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхаарна уу