Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн 3-р сарыг өсөлттэй хаалаа

2023-04-04


Гуравдугаар сард биткойны үнэ бараг 22%-иар өсч, 23,450 ам.доллараас сарын эцэс гэхэд 28,500 гаруй ам.долларт хүрсэн байна. Их өсөлтийн лаа нь 1-р сарын өсөлтийн үргэлжлэл болов.

Дөрөвдүгээр сарын 2-нд зах зээлийн шинжээч "The Bird Nest" хэлэхдээ өдөр тутмын чиг хандлагын дэмжлэг 22,500 доллар байна гэж тэмдэглэв. Энэ нь "олон худалдаачдад лавлах цэг болж, BTC нь 200 хоногийн дундаж үнэ рүү шилжих боломжийг нэмэгдүүлэх болно" гэжээ.

26,500-аас 29,300 долларын хооронд засвар хөдөлгөөн хийх боломжтой гэж тэр нэмж хэлэв.

CoinGecko-ийн мэдээлснээр мягмар гарагийн өглөөний Азийн арилжааны үеэр биткойны үнэ одоогийн байдлаар 2.4%-иар буурч 27,786 ам.долларт хүрч байна.

Амралтын өдрүүдэд уг хөрөнгө 28,500 долларын эсэргүүцлийг давж чадаагүй бөгөөд түүнээс хойш бага зэрэг ухарчээ. Гэсэн хэдий ч энэ нь сүүлийн 14 долоо хоногт бий болсон арилжааны хүрээндээ хэвээр байна.