Твиттерийн үндсэн лого даваа гарагт гэнэт өөрчлөгдөн алдарт "Doge" меме буюу Dogecoin (DOGE) болж хувирав.
Сүүлийн нэг цагийн дотор криптовалютын ханш 25%-иар өссөн ба одоо 0,1 доллараар арилжаалагдаж байна.
Элон DOGE-ийг ахин хөөргөв
Твиттерт нэвтрэх үед Twitter-ийн ачаалах хуудсан дээр гарч ирдэг хөх шувууг одоо Doge-ийн дүрсээр солигдсон. Үүний зэрэгцээ, хөтчийн зүүн дээд буланд байрлах Twitter-ийн нүүр хуудас руу буцахад ашигладаг ижил төстэй дүрсийг мөн алдартай нохойн мемээр сольсон байна.
АНУ-ын цагаар даваа гаригийн 13:05 цагт Dogecoin ердөө 0,076 доллараар арилжаалагдаж байсан боловч, Twitter гэнэт өөрчлөгдсөний дараа огцом өссөн байна. Даваа гарагт Маск Twitter-ийн логоны өөрчлөлтийг дагаж доорх зургийг өөрийн твиттертээ нийтлэв.
Өнгөрсөн жил Твиттерийн гүйцэтгэх захирал болсон Элон Маск нь Dogecoin-ийн удаан хугацааны шүтэн бишрэгч бөгөөд 2021 онд хэд жиргээнүүдээр дамжуулан уг хөрөнгийг криптогийн шилдэг 3 зоос руу богино хугацаанд оруулж байв.
Тэрбумтан тэр цагаас хойш Dogecoin-ийн үнэд нөлөөлөх хүчтэй чадвараа үе үе харуулдаг. Жишээлбэл, SpaceX удахгүй DOGE-г барааны төлбөрөөр хүлээн авч эхэлнэ гэдгийг баталсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард меме зоос 15%-иар өссөн байна.
Мэдээжийн хэрэг, туршлагатай арилжаачид сүүлийн үеийн мэдээг ашигласан
нь тодорхой. Алдартай крипто арилжаачин Калео твиттер хуудсандаа хамгийн
сүүлийн үеийн өсөлтийн дараа тодорхой хэмжээний ашиг олсон гэж мэдэгдсэн
бөгөөд хэрэв тогтворгүй болж эхэлвэл зарж гарна гэжээ.