Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын түвшин эрс буурчээ

2023-04-07


Бараг сарын өмнө Shibarium бета хувилбарыг эхлүүлсэн хэдий ч Шиба Ину зоосны шаталтын түвшин тогтворгүй байна.

Түүнчлэн 24 цагийн дотор багахан хэмжээний SHIB шатсан байна. Тодруулбал Шиба Инугийн 50,000 меме зоосыг сүүлийн 24 цагийн дотор шатаасан тухай Shibburn крипто трекерийн цахим хуудаснаа нийтэлжээ.

50,000 SHIB нь 0.55 ам.доллартэй тэнцэж байна. Шатаалтын хэмжээ өмнөх өдөртэй харьцуулахад 99.75 доллараар буурч, 20,227,583 Шиба Инуг эргэлтээс хассан байна.

Өнгөрсөн долоо хоногт Шиба Инугийн гүйлгээний томоохон оргил үе ажиглагдаж, голчлон 100,000 доллар, 1,000,000 долларын SHIB шилжүүлэг хийжээ. Энэ үеэр хоёр дахь томоохон меме криптовалют болох SHIB-ийн ханш 8%-иар өсөж, тус нийгэмлэгийн олон гишүүнийг баярлуулсан.