Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-04-10


Амралтын өдрүүдээр биткойны үнэ ямар нэгэн онцгой хөдөлгөөн үзүүлсэнгүй, нэгэн жигд арилжаалагдав. Биткойн долоо хоног тутмын график дээр гурав дахь дараалсан Дожи лааны суурь хэлбэрийг бий болгох замдаа байна. Энэ нь биткойны худалдагч нар болон худалдан авагч нар дараагийн чиглэлийн нүүдлийн талаар тодорхойгүй байгааг харуулж байна.

Ганц биткойн хязгаарт гацсангүй. Дөрөвдүгээр сарын 7-нд хөрөнгийн менежер Fidelity Investments-ийн дэлхийн макро хариуцсан захирал Журриен Тиммер твиттер хуудсандаа S&P 500 индекс сүүлийн есөн сарын хугацаанд тодорхой хэмжээнд гацсан бөгөөд "эрт орой хэзээ нэгэн цагт" уналт гарах болно гэж жиргэжээ.

Биткойны ханш 30,000 долларын түвшинг давж чадаагүй ч жигдхэн арилжаалагдаж байна. Энэ нь арилжаачид өндөр өсөлтийг хүлээж позицоо хадгалж байгааг илтгэж болох юм.

Хэрэв биткойны ханш өсөх юм бол ADA, XLM, AAVE, CFX нар өсөлтийг дагалдах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Жич: Санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхаарна уу