Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн ходлеруудын тоо хурдацтай өсөж байна

2023-04-11


Santiment-ийн дүн шинжилгээгээр урт хугацаанд биткойн эзэмшдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн нийт хэмжээ бараг 45 саяд хүрч, 2021 оны эхэн үеэс (2021 оны 1-р сараас 2021 оны 4-р сар хүртэл) уг тоо хамгийн хурдацтай өсч байна.

Тухайн үед биткойны бухын улирал байсан ба 30,000 орчим ам.доллараар эхэлж, хэдэн сарын дараа 64,000 доллараас дээш өсөж байсныг дурдах нь зүйтэй. 2021 оны 4-р сарын эцэс гэхэд ойролцоогоор 38 сая HODLers байсан бол одоогийн байдлаар тэдний тоо 45 саяд хүрч байна.

Олон арилжаачид хадгаламжаа хөндөхгүй байхыг илүүд үзэж байгааг харуулсан өөр нэг графикийг крипто шинжилгээний платформ Glassnode танилцуулав. 

Цаашилбал, гүйлгээнд байгаа бүх BTC-ийн бараг 30% нь (зах зээлийн үнэлгээ нь 155 тэрбум доллараас дээш) сүүлийн таван жилийн хугацаанд хөдлөөгүй бол 15% хүрэхгүй хувь нь арван жилийн өмнө сүүлийн удаа идэвхтэй байсан.

Америкийн бизнес эрхлэгч, The Pomp Podcast нэвтрүүлгийн хөтлөгч Энтони Помплиано өөрийн Твиттер хуудсан дээрх мэдээллийг хуваалцаж, 2.7 сая гаруй BTC "алдагдсан, мартагдсан эсвэл дэлхийн хамгийн сахилга баттай хөрөнгө оруулагчдын гарт байна" гэж мэдэгджээ.