Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB нь CoinMarketCap дээр тренд болж байна

2023-04-11


Алдартай крипто платформ CoinMarketCap-ийн мэдээллэснээр Шиба Ину меме зоос нь трэнд болж буй дижитал валютуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

Түүний араас Terra Classic (LUNC) оржээ. Dogecoin анхны меме токен нь энэхүү нэр хүндтэй жагсаалтын 5-р байрыг эзэлж байна.

SHIB тренд болж байгаагийн цаад боломжит шалтгаануудын нэг нь Puppynet нэртэй тестийн сүлжээг 3-р сарын 11-нд эхлүүлсэн нь SHIB армид урам зоригийн давалгааг үүсгэсэн байх боломжтой. Түүнээс хойш түүгээр хийсэн гүйлгээний хэмжээ нэг сая давж, хэдэн зуун мянган хэтэвч Puppynet-д холбогдсон байна. Үүнээс гадна, testnet ашиглалтад орсноос хойш долоо хоногт шатдаг SHIB-ийн хэмжээ огцом өссөн. Ням гарагт нэг тэрбум гаруй меме зоосыг 24 цагийн дотор шатаасны дараа шаталтын түвшин 1.9 сая хувиар өссөн байна.