Монголын анхны крипто мэдээний сайт

Байгууллагын тоглогчид биткойнд шорт орох сонирхолтой байна

2022-07-06


CoinShares-ын долоо хоног тутмын "Дижитал хөрөнгийн сангийн урсгал" тайланд дурдсанаар, 6-р сарын 27-ноос 7-р сарын 1-ний хооронд крипто хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд нийт 64 сая долларын орлого орж ирсэн бөгөөд энэ нь биткойны шорт арилжаанаас олсон аж.

Биткойн сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн муу улирлын гүйцэтгэлийг үзүүлснээр байгууллагын тоглогчдын шорт арилжааны сонирхол ихсэж байна

Үүний нэг жишээ бол саяхан нээлтээ хийсэн ProShares Short Bitcoin Strategy ETF нь биткойны ханшийн эсрэг бооцоог тавьдаг сан бөгөөд өнгөрсөн долоо хоногт 43 сая гаруй долларын орлого олжээ.

Биткойнд шорт орох сонирхолтой хөрөнгө оруулагчдад зориулсан фьючерс гэрээгээр баталгаажсан уг ETF-ийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг CoinShares тэмдэглэв.

Үүнээс гадна уг хугацаанд АНУ-аас бусад нь буюу Бразил, Канад, Герман, Швейцарь зэрэг улсад биткойны лонг позицоор орж ирсэн ашиг 20 сая доллар болсон байна.