Монголын анхны крипто мэдээний сайт

111 сая SHIB-ийг шатаалаа

2023-04-11


Shibburn твиттер хаягийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 111,173,988 SHIB зоосыг 10 гүйлгээгээр шатаасан байна.

Хэдийгээр их хэмжээний SHIB шатсан ч SHIB-ийн шаталтын түвшин гайхмаар хариу үйлдэл үзүүлсэн. SHIB burn Twitter вэб сайтад мэдээлснээр шатаалт бараг 90% буурсан байна. Учир нь 48 цагийн өмнө гурван удаагийн гүйлгээгээр 1.1 тэрбум гаруй SHIB (1,106,171,150) шатсан юм.

Өнгөрсөн долоо хоногт нийт 1,178,830,489 SHIB-ийг 26 удаагийн гүйлгээгээр шатаасан байна.

SHIB зоосны нийлүүлэлт эхэндээ 1 квадриллион буюу 1,000,000,000,000,000 зоостой байсан. Shibburn цахим хуудасны мэдээлснээр, анхны нийлүүлэлтээс өнөөг хүртэл нийт шатсан хэмжээ 410,631,355,779,408 SHIB байна.