Монголын анхны крипто мэдээний сайт

Солонгосын биржүүд дээрх Ripple (XRP) арилжааны хэмжээ өсчээ

2023-04-12


XRP бол зах зээлийн хамгийн сүүлийн үеийн өсөлтийн үеэр биткойноос давсан цөөн тооны крипто хөрөнгийн нэг байв. Арилжаачид АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын (SEC) эсрэг блокчейн фирмийн олон жилийн хууль эрх зүйн тулалдаанд ялах магадлалтай гэж бооцоо ихээхэн тавьж байгаа нь уг өсөлтийн боломжит шалтгаан байж болох юм.

Зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт XRP 40%-иар өсчээ.

Түүнчлэн Кайкогийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, XRP арилжааны үйл ажиллагаа нь Өмнөд Солонгосын биржүүд дээр ихээхэн төвлөрч, Upbit болон Bithumb дээрх хэмжээ нь Bitcoin болон Ethereum-ийн хэмжээнээс заримдаа давсан байна.

Өнгөрсөн долоо хоногт түүний арилжааны хэмжээ 2 тэрбум доллар давжээ. Энэ нь 2022 оны 9-р сараас хойших хамгийн өндөр түвшин юм. Цаашлаад, XRP-ийн perpetual futures open interest мөн 230 сая доллараас 471 сая доллар болж өсөв. Түүгээр ч зогсохгүй арилжаачид ихэвчлэн лонг позиц нээж байгааг Кайко онцолжээ.