Монголын анхны крипто мэдээний сайт

Bank of America: Биткойны өсөх хандлага үргэлжилнэ

2023-04-12


Биткойны 2023 оны гайхалтай өсөлтийг Bank of America стратегич Алкеш Шах, Эндрю Мосс нар үргэлжилнэ гэж таамаглаж байна.

Энэхүү таамаглал нь крипто биржүүд болон хувийн дижитал хэтэвч хоорондын сүүлийн үеийн хөрөнгийн урсгалд үндэслэсэн болно. Дөрөвдүгээр сарын 4-ний өмнөх долоо хоногт нийт 368 сая долларын биткойныг хувийн түрийвч рүү шилжүүлсэн нь крипто биржүүдээс жилийн хоёр дахь том биткойны гадагш урсгалыг харуулж байна.

Шах, Мосс нарын хэлснээр хөрөнгө оруулагчид хадгалах эсвэл "HODL" хийхээр төлөвлөж байхдаа биржийн түрийвчнээс хувийн хэтэвч рүү шилжүүлдэг тул энэ хандлага нь борлуулалтын дарамт буурч байгааг харуулж байна гэж үзэж байна. Иймээс тэдний хэлснээр одоогийн биткойны өсөлтийн чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.

Биткойны ханш сүүлийн саруудад хүчтэй өсөж, өнгөрсөн улиралд 70%-иар, зөвхөн сүүлийн сард 43%-иар өссөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.