Монголын анхны крипто мэдээний сайт

Binance.US нь TRX зоосыг бүртгэлээсээ хасна

2023-04-13


Өчигдөр Tron зоос 5%-иар буурч, ихээхэн борлуулалтын дарамтад орсон. Энэ үйл явдал Binance биржийн АНУ дахь салбар Жастин Сантай холбоотой шуугианы улмаас тус зоосыг платформоосоо хасна гэж зарласны дараа болсон юм.

Тодруулбал, албан ёсны мэдэгдэлдээ Binance.US нь уг дижитал хөрөнгийг бүртгэлээс хасах шийдвэр гаргасан. Үүнийг тайлбарлахдаа:

"Дижитал хөрөнгө нь манай өндөр стандартыг хангахаа больсон эсвэл салбарын нөхцөл байдал өөрчлөгдөх үед бид хөрөнгийн талаар илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийж, нэмэлт арга хэмжээ авах (жишээ нь, бүртгэлээс хасах) шаардлагатай эсэхийг үнэлдэг" гэжээ.

Хянаж үзсэнийхээ дараа Binance.US 2023 оны 4-р сарын 18-нд Tron-ийг бүртгэлээсээ хасна гэж мэдэгдэв. Энэ мэдээ TRX-ийг 0,062 доллар хүртэл сарын хамгийн бага түвшинд хүргэсэн бөгөөд энэ нь хамгийн сүүлд гуравдугаар сард ажиглагдсан түвшин юм.

Binance.US-ийн дээрх шийдвэр нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Tron-ы үүсгэн байгуулагч Жастин Саныг өөрийн TRX болон BTT зоосоор дамжуулан бүртгэлгүй үнэт цаас худалдсан, зарж борлуулсан, залилан мэхэлсэн, Үнэт цаасны тухай хуулийн 5-р хэсгийг зөрчсөн хэргээр шүүхэд өгсөнөөс долоо хоногийн дараа гарсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.