Монголын анхны крипто мэдээний сайт

Жим Крамер үзэгчиддээ биткойноо зар гэж хэлсэнээс хойш BTC сарын 23% өсчээ

2023-04-14


4-р сарын 9-ний ням гаригт биткойны үнэ (BTC) 27,900 долларын ханштай байснаас гэнэтхэн өсөж эхэлсэн. Даваа гариг гэхэд өсөлтөө эхлүүлж, мягмар гариг гэхэд 30,450 долларт хүрчээ.

Гэвч Жим Крамерын үзэгчдийн ихэнх нь 3-р сарын 14-нд CNBC-ийн "Mad Money" нэвтрүүлгийн үеэр хэлсэн түүний зөвлөгөөг дагасан бол тэд аль хэдийн 23%-ийн ашиг олох боломжийг алдсан байх.

Тодруулбал тэрээр 3-р сарын 14-нд өөрийн хөтөлдөг CNBC-ийн "Mad Money" нэвтрүүлгийн үеэрээ “Өнөөдөр биткойн өссөн. Гэлээ гэхдээ гээд үүнийг банкинд ч хадгалах боломжгүй. Биткойн бол хачин амьтан юм. Би энэ өсөлтийг ашиглан биткойноо зарах болно. Та нарт ч гэсэн зарахыг зөвлөе" гэжээ.

Түүгээр ч барахгүй Крамер CNBC-ийн ажиглагчдад өөрт байгаа BTC-г зарах хэрэгтэй гэж хэлэв.

Жим Крамер үзэгчдэдээ зар гэсэн зөвөлгөө өгсөнөө хойш нэг сарын хугацаанд биткойны үнэ өссөн. Учир нь түүнийг зөвлөгөө өгдөг өдөр биткойн 24,746 доллараар хаагдсан. Нарийвчилбал, 3-р сарын 10-нд криптовалютын ханш 20,187 доллар байсан бол дөрөв хоногийн дотор 22.58%-иар өссөн байна. Тийм ч учраас Крамер өсөлтийн үеэр шууд зарна гэж хэлсэн байх.

Түүний зөвлөгөөг хүлээн авч, BTC-ээ зарсан CNBC-ийн ажиглагчид 3-р сарын 14-ний үнээс 23%-иар өссөн боломжийг алдсан байх боломжтой.