Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Ину CoinMarketCap дээр тренд болж байна

2023-04-14


Шиба Ину меме криптовалют нь CoinMarketCap жагсаалтанд тэргүүлсэн хэвээр байна. Энэ нь сүүлийн ихээхэн анхаарал татаад байгаа хоёр дахь том валют Ethereum-ийг ч гүйцжээ.

Энэ долоо хоногийн эхээр Ethereum хөгжүүлэгчид Shangai болон Capella-аас бүрдсэн Shapella-ийн шинэчлэлийг идэвхжүүлсэн. Үүний дараа Ethereum хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард ажиглагдсан 2000 долларын түвшинд хүрчээ. 

Үүнээс гадна Хэрэглээний үнийн индекс шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан. Энэ мэдээгээр биткойны ханш 30 000 доллар болж, Ethereum 2 000 доллар болж өссөн байна.

Харин Шиба Ину сүүлийн 24 цагийн дотор 2%-иар өсөж, 0.00001114 доллараар арилжаалагдаж байна.