Монголын анхны крипто мэдээний сайт

Binance 23 дахь улирлын шатаалтаа амжилттай хийлээ

2023-04-15


Дэлхийн хамгийн том криптовалют бирж 23 дахь улиралдаа уугуул зоосоо шатааж байгаагаа зарлав.

Binance-аас гаргасан мэдэгдэлд 23-р улирлын шатаалт өнөө өглөө дууссан бөгөөд 2 сая гаруй BNB зоосыг эргэлтээс хасчээ.

Ам.долларын үнийн дүнгийн хувьд 23 дахь улирлын шатаалт нь ойролцоогоор 670 сая долларын өртөгтэй байсан нь хамгийн томд тооцогдож байна.

Түүнчлэн зах зээлийн нийт сэргэлтийн үр дүнд BNB зоос ойрын хэдэн сар хүрч чадаагүй 335 долларыг эргүүлж авсан боловч одоогийн байдлаар бага зэрэг буурч 325 доллар орчимд арилжаалагдаж байна.