Монголын анхны крипто мэдээний сайт

Cardano-ийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум доллараар багасчээ

2023-04-20


Крипто зах зээл дээрх саяхны залруулга нь Cardano (ADA)-д ихээхэн нөлөө үзүүлж, зах зээлийн үнэлгээнээс нь 1 тэрбум долларыг хасчээ.

Гэсэн хэдий ч CoinMarketCap-ийн мэдээлснээр Карданогийн зах зээлийн үнэлгээ одоогоор 14.58 тэрбум ам.долларт хүрсэн ба долоо дахь том криптовалют хэмээн бичигдэж байна.

Зах зээлийн уналтын үеэр ADA-ийн үнэ 9% -иас илүү буурсан ч ADA-ийн үнэ 0.41 долларын ойролцоо дэмжлэг олж чадсан.

Энэ нь уналтын үеэр томоохон худалдан авагчид уг токеныг сонирхож байгааг харуулж байна.