Монголын анхны крипто мэдээний сайт

Мемекойны шинэ эрин үе: PEPE

2023-04-21


Шиба-Ину загварын зооснууд хоцрогдож байх шиг байна. Зах зээлд PEPE хэмээх шинэ мемекойн гарч ирсэн бөгөөд энэ нь мэлхий Пепе хэмээх интернет меменээс сэдэвлэсэн юм.

PEPE-ийн баг "нохойн өдрүүд дууслаа" гэж зарлаж, харин PEPE-г "одоо жинхэнэ хуйлруулна" гэжээ.

Токеныг 4-р сарын 17-нд эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл өссөөр байна. Долоо хоног хүрэхгүй хугацаанд PEPE зах зээлийн үнэлгээ нь 137 сая долларт хүрч, энэ хугацаанд асар их хэмжээний орлого олсон. Үнийн огцом өсөлтийн дараа ногоон мэлхий, хүн дүрстэй энэхүү токен нь анхны хөрөнгө оруулагчдыг саятан болгожээ. Гэсэн хэдий ч сүүлдэж орсон хүмүүс нь асар их алдагдал хүлээснийг хэлэх илүүц биз.

PEPE саятан

Меме соёлын ачаар хөрөнгө оруулагчид Dogecoin (DOGE) болон Shiba Inu (SHIB) зэрэг зооснуудтай танилцсан. Пепе ч хөрөнгө оруулагчдад итгэмээргүй өгөөж өгч чадсан. Нэг хөрөнгө оруулагч PEPE-д оруулсан 27 долларын хөрөнгө оруулалтаа 1 сая доллар болгож хувиргасан боловч хөрвөх чадварын асуудлаас болж бүрэн мөнгө гаргах нь тийм ч хялбар биш байгаа аж.

Худалдан авагчдын хомсдолоос гадна автоматжуулсан зах зээлдүүлэгчийн санд төвлөрсөн хангалттай хөрвөх чадвар байгаа эсэхийг анхаарч үзэх нь чухал юм.

Түүнчлэн анх орсон хүмүүс нь их хэмжээгээр позицоо хааж, ашгаа авч гарах нь крипто хөрөнгийн үнэд эрс сөргөөр нөлөөлнө. Энэ нь PEPE-ийн үнэ худалдан авалтын түвшнээс доош унаж магадгүй гэсэн үг юм.

Гэсэн хэдий ч криптовалютын биржүүд илүү олон бүртгэл хийснээр зоосны хөрвөх чадвар сайжирна гэж тус зоосны фенүүд найдаж байна.