Монголын анхны крипто мэдээний сайт

Жордан Белфорт: Биткойныг 3 жил хадгалахад ашиг олж чадна

2022-07-06


Алдарт арилжаач Жордан Белфорт ("Уолл Стрийтийн чоно" гэгддэг) биткойныг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэхийг зөвлөжээ. Түүний бодлоор уг хөрөнгийг 36 сараас дээш хугацаагаар эзэмшиж байгаа хүмүүс тодорхой хэмжээний ашиг олох магадлалтай гэв.

Мартин Скорсезегийн "Уолл Стрийтийн чоно" киноны бодит дүр алдарт хөрөнгийн брокер Жордан Белфорт нь криптовалютын талаар ихэвчлэн сөрөг хандлагтай байсан. 2018 онд тэрээр биткойн нь тэнэгүүдийн онол дээр үндэслэсэн бөгөөд хөрөнгө оруулагчид бүх мөнгөө алдахаасаа өмнө түүний экосистемээс гарах ёстой гэж хэлж байв.

Гэсэн хэдий ч 2021 оны хаврын уналтын үеэр Белфорт байр сууриа бүрэн өөрчилж, оны эцэс гэхэд хөрөнгийн хэмжээ 100,000 долларт хүрнэ гэж таамаглаж байсан.

Түүнчлэн тэрээр саяхан Yahoo Finance-д өгсөн ярилцлагадаа биткойны талаар эерэг зүйлүүдийг ярьжээ. Тэрээр 21 сая зоосны хязгаарлагдмал нийлүүлэлтийг сайшааж, инфляци өсөхийн хэрээр биткойн нь "хувьцаа шиг арилжаалагдаж эхэлнэ" гэж мэдэгдэв.

Тэрээр үргэлжлүүлэн тэргүүлэгч дижитал хөрөнгө нь ирээдүйд "алмаз" болох боломжтой бөгөөд 3-5 жилийн хугацаанд зарахгүй бол (үнийн хэлбэлзэл удахгүй гарах ч) тохиромжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл болно гэж үзэж байгаагаагаа илэрхийлжээ. 

Мөн тэрээр америкчуудын биткойны хэрэглээ, мэдлэг анхан шатандаа байгаа тул NASDAQ болон технологийн хувьцаатай харилцах нь хэвийн үзэгдэл бөгөөд инфляцийн эсрэг (алттай адил) хедж хийхгүй байх нь ердийн зүйл юм гэв.