Монголын анхны крипто мэдээний сайт

Binance-ийн захирал CZ-ийн ходл хийдэг криптовалютууд

2022-07-06


Зах зээлийн хямралыг үл харгалзан Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао криптовалютуудаа хадгалсаар байна.

Саяхан твиттер хуудсандаа Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао крипто зах зээлд өөрийн итгэл үнэмшилтэй гэдгээ харуулахын тулд ямар ч Bitcoin (BTC) эсвэл Binance Coin (BNB) зараагүй гэдгээ мэдэгдэв.

Нэмж дурьдахад, CoinGecko-ийн өгсөн мэдээллээс үзэхэд дээр дурдсан хоёр криптовалютын үнэ бүх цаг үеийн оргил үеээсээ 70.85% ба 65.86%-иар буурчээ.

2021 онд Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа Жао 2014 онд байшингаа зарсныхаа дараа биткойныг буцаан худалдаж авсан гэж байсан. Биткойны үнэ түүнийг худалдаж авсны дараахан 600 доллараас 200 доллар болж буурсан ч тэр үед тэрээр зоосоо зараагүй. Хэдийгээр хамгийн том криптовалют хэд хэдэн өсөлт, уналтын мөчлөгийг туулсан ч Binance-ийн гүйцэтгэх захирал өөрийн анхны биткойны хадгаламжийн ихэнх хэсгийг хадгалсаар байгаа билээ.

Жао мөн арилжааны хэмжээгээр тэргүүлэгч крипто биржийн үндсэн токен Binance зоосыг өөрийн портфолиогийнх нь дийлэнх хувийг эзэлдэг гэдгийг дурьджээ. Үүнээс гадна тэрээр биржийнхээ хувьцаа эзэмшигч юм.

Үүнээс гадна, Bloomberg сэтгүүлийн тэрбумтнуудын индексээр Жао нь 18.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд түүнийг манай гарагийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 77-д жагсаажээ. Гэхдээ риптовалютын зах зээлийн хүнд байдлаас болж түүний хөрөнгө 77 тэрбум доллараар унасан байна.

Гэсэн хэдий ч хамгийн баян криптовалютын бизнес эрхлэгч баавгайн зах зээлд төдийлөн санаа зовдоггүй. Өнгөрсөн сард Жао биткойныг "хэдхэн сар эсвэл жилийн дараа" 70,000 долларын ханшийг эргүүлж авах боломжтой гэж хэлж байжээ.