Монголын анхны крипто мэдээний сайт

FLOKI нь Binance.US-д бүртгэгдсний дараа 40% өссөн байна

2023-04-26


Мемээс сэдэвлэсэн алдартай криптовалют болох FLOKI-ийн үнэ сүүлийн 24 цагийн дотор 40 гаруй хувиар өсчээ.

АНУ-ын Binance-ийн охин компани болох Binance.US уг хөрөнгийг платформ дээрээ бүртгэсний дараа удалгүй өсөлт гарсан.

Binance.US нь Binance-ийн АНУ-ын оршин суугчдад үйлчлэх зориулалттай ба платформ дээрээ FLOKI-г нэмсэн бөгөөд хэрэглэгчид үүнийг ам.доллар болон USDT-ээр арилжаалах боломжтой гэж мэдэгдэв.

Токены үнэ энэ мэдээнд эерэгээр хандаж, ойролцоогоор 0.00003987 доллар болж өссөн нь 24 цагийн өмнөх үнэлгээнээс 40%-иар илүү байна.

FLOKI нь сүүлийн хэдэн сарын хугацаанд крипто зах зээл дээрх хамгийн шилдэг үзүүлэлтүүдийн нэг байсан. Үүний цаадах боломжит шалтгаан нь заримдаа шууд хамааралгүй мэт санагдаж байгаа ч Элон Масктай холбоотой байж болох юм.

Түүний Шиба Ину үүлдэрийн нохой нь Флоки нэртэй байдгийг санахад нохойны сэдэвт дижитал хөрөнгө болох FLOKI-ийн үнэ яагаад 40 гаруй хувиар өссөн нь гайхах зүйл биш билээ.

Энэ нь Маск мемекоины үнийг өсгөхөд хүргэсэн анхны тохиолдол биш юм. Тэрээр 2021 оны Зул сарын баяраар нохойндоо Санта Клаусын хувцас өмсгөжээ.

FLOKI дараагийн 48 цагийн дотор 19,000%-иар огцом өсч, удалгүй унасан.