Монголын анхны крипто мэдээний сайт

Хуурамч мэдээллээс болж унасан BTC эргэн сэргэлээ

2023-04-27


Дөрөвдүгээр сарын 26-нд 200 гаруй сая ам.долларын позиц цаг хүрэхгүй хугацаанд хаагджээ. Энэ алхам нь биткойны үнэ 8%-иар буурч, 27,200 ам.долларт хүргэсэн байна.

Эдгээр позицуудын 90 орчим хувь нь лонг позиц байсан. Крипто зах зээл ойролцоогоор 70 тэрбум доллараар буурч, нийт хөрөнгийн хэмжээ 1.20 их наяд доллар болсон байна.  

Гэсэн хэдий ч 4-р сарын 27-ны пүрэв гаригийн өглөө уг хөрөнгө хурдан сэргэсэн. Биткойны ханш өдрийн доод ханшаас хойш 5%-иар эргэн сэргэж, одоогийн байдлаар 29,000 ам.долларт хүрчээ.

Хуурамч мэдээнээс үүдэлтэй борлуулалт

Блокчейн аналитик Arkham Intelligence фирм твиттер хуудсандаа АНУ-ын засгийн газартай холбоотой биткойны түрийвчнүүд болон Mt. Gox-ын хаягууд биткойноо зарсан тухай бичсэнээс болж арилжаачид сандран хөрөнгөө зарж эхлэв.

Энэхүү сэрэмжлүүлэг нь Твиттерээр тархаж, олон дагагчидтай акаунтууд нь “Mt. Gox болон АНУ-ын засгийн газрын түрийвчнүүд гүйлгээ хийж байна" хэмээн ретвит их хэмжээгээр хийсэн байна.

500,000 дагагчидтай WhaleWire өөрийн хуудсандаа "Mt. Gox түрийвч 7 жилийн хугацаанд анх удаа идэвхтэй болсноос хэдхэн минутын дараа bitcoin -9%-иар уналаа" гэж нийтэлжээ.

Гэсэн хэдий ч Arkham болон бусад крипто арилжаачид баталж байгаагаар энэ мэдээ худал дохио болж хувирав.

Одоогийн байдлаар крипто хөрөнгийн дийлэнх нь сэргэж байна. 50 гаруй тэрбум доллар зах зээлд буцаж ирснээр нийт крипто зах зээлийн нийт үнэлгээ 1.25 их наяд доллар болжээ.

Өнөөдрийн үйл явдал гэнэтийн зүйл байсан ч сошиал медиа дээрх хуурамч мэдээ эсвэл сэрэмжлүүлэг нь крипто зах зээлд хэрхэн нөлөөлж болохыг тодорхой харууллаа.