Зургадугаар сарын сүүлчээр хөрөнгийн үнэ унасан ч цагийн
дотор 2000 гаруй доллараар өссөн байна. Гэсэн хэдий ч энэ нь богино хугацаанд
байсан бөгөөд 20,000
доллараас доош эргэн унасан.
Амралтын өдрүүдийн ихэнх хугацаанд
биткойн 19,000 доллараар арилжаалагдаж байв. Долдугаар сарын 4-нд АНУ-ын
үндэсний баяраас хойш биткойн нь 19,250- 20,750 долларын бүсд арилжаалагдаж
байна. Одоогийн байдлаар 20,000 доллараас дээш арилжаалагдсан хэвээр байгаа
бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 385 тэрбум доллар болжээ.
Өчигдөр ихэнх алткоинууд ногоон
өнгөтэй байсан ч өнөөдөр илүү тайван байна. Ethereum 1150 ам.доллараас дээш
олон өдрийн дээд цэгтээ хүрсэн ч бага зэрэг ухарч, одоо энэ төвшнөөс доогуур байна.
BNB бага зэрэг өссөний дараа одоо
240 долларт ойртлоо. Мөн 3%-иар
өссөн Солана одоо 36 доллараас дээш байна.
Ripple, Cardano, Dogecoin,
Polkadot, TRON аль ч чиглэлд мэдэгдэхүйц хөдөлгөөн үзүүлж чадаагүй ч Avalanche
нэг өдрийн дотор бараг 7%-иар өсч, 20 доллар дөхжээ.
Доод болон дунд түвшний
хувилбаруудаас The Sandbox нь 9%-ийн өсөлтөөр онцгойров. Үүний үр дүнд SAND 1.3 доллартай ойролцоо байна.