Монголын анхны крипто мэдээний сайт

Жефф Кендрик: Биткойн 100,000 долларт хүрнэ

2023-04-28


Дөрөвдүгээр сарын 24-нд нийтэлсэн тэмдэглэлдээ Standard Chartered-ийн шинжээчид 2024 оны эцэс гэхэд биткойны үнэ 100,000 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

Шинжээч Жеофф Кендрик АНУ-ын хэд хэдэн банкууд, тухайлбал Silicon Valley Bank, Silvergate, Signature зэрэг дампуурсан нь биткойныг “төвлөрсөн бус, ховор тоон хөрөнгө” хэмээн баталгаажуулсан гэж онцлов.

Баавгайн зах зээл дуусч, ирэх онд үнэ өсөх болно гэж банкны шинжээч итгэлтэй хэлээд "Бид BTC-ийг 2024 оны эцэс гэхэд 100,000 ам.долларт хүрэх боломжтой гэж харж байна, учир нь бид крипто өвлийг дууссан гэж үзэж байна" гэжээ.

Уламжлалт банкны салбар дахь өнөөгийн стресс нь BTC-ийн гүйцэтгэлийг сайжруулахад ихээхэн тустай гэсэн CNBC-ийн мэдээллээс тэрээр мөн иш татав.

Кендрик биткойны зах зээлийн ноёрхол мөн 50-60% өснө гэж таамагласан. Tradingview-ийн мэдээлснээр энэ нь одоогоор 47.37% байгаа бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт 3% -иар буурсан байна.

Холбооны нөөцийн сан мөнгөний хатуу бодлогоо улам зөөлрүүлнэ гэсэн таамаглал нь “100,000 ам.долларт хүрэх замыг улам тодорхой болгоно” гэж тэрээр нэмж хэлэв.