Монголын анхны крипто мэдээний сайт

Бернштейний шинжээчид: АНУ-ын банкны хямралын үед биткойн цэцэглэж магадгүй

2023-04-29


Bernstein Private Wealth Manager-ийн шинжээчид АНУ-ын банкны систем ганхаж байгаа нь биткойныг нэвтрүүлэхэд ашигтай бөгөөд хөрөнгийн үнийг өсгөж болзошгүй гэж үзэж байна.

Шинжээчид Гаутам Чхугани, Манас Агравал нар Америк дахь банкны хямрал ирээдүйд улам дордож магадгүй гэж үзэж байгаа ба биткойн аврагч болж магадгүй гэж дүгнэв. Тэдний үзэж байгаагаар олон тооны банк дампуурсан нь хөрөнгө оруулагчдыг уламжлалт санхүүгээс холдуулж, улмаар биткойны шинэ бухын улирлыг өдөөж болзошгүй юм.

Сануулахад, АНУ-ын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сард Silvergate Capital, Signature Bank, Silicon Valley Bank (SVB) банкуудын хөрвөх чадварын ноцтой хүндрэлийг зарласны дараа хаасан юм.

First Republic Bank (АНУ-ын шилдэг 20 санхүүгийн байгууллагын нэг болох 200 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй) хувьцаанууд нь хамгийн доод түвшинд хүртлээ уналтад орсны дараа тус салбарт халдвар гарч болзошгүй гэсэн болгоомжлол саяхан эрчимжсэн. 55%-ийн уналт (долоо хоногт) нь тус байгууллага 1-р улирлын ашгийн тайлангаа танилцуулсны дараахан гарсан.

Бернштэйний шинжээчид Холбооны нөөцийн сангаас банкны асуудлыг шийдэхийн тулд дахин мөнгө хэвлэх кампанит ажил эхлүүлнэ гэж таамаглаж байгаа аж.  

Тэд хөрөнгө оруулагчдыг биткойн худалдаж авахыг уриалав, учир нь энэ нь дижитал алт гэжээ.