Монголын анхны крипто мэдээний сайт

PEPE зоос OKX биржид бүртгэгдсний дараа 90%-иар өсөж, шилдэг 100-д багтжээ

2023-05-01


Пепе зоос (PEPE) нь мэлхий Пепегийн алдартай интернэт мемээс санаа авсан токен ба OKX крипто бирж үүнийг платформ дээрээ байршуулсны дараахан 90 гаруй хувиар өссөн байна.

Тодруулбал Сейшелийн арлууд дээр байрладаг крипто бирж OKX нь PEPE-ийн спот арилжааны зах зээл дээрх бүртгэлээ өнөөдөр зарлалаа. PEPE/USDT арилжааны хослол 5-р сарын 1-ээс эхлэн гарах бол PEPE-ийн татан авалтыг 5-р сарын 2-ноос зөвшөөрнө.

Алткойны үнэ мэдээ гарснаас хойш хэдэн цагийн дотор 90 гаруй хувиар өссөн байна. Цаашилбал, зах зээлийн үнэлгээ нь 450 сая гаруй долларт хүрч, шилдэг 100 зоосны тоонд багтжээ.

PEPE 4-р сарын дундуур худалдаанд гарсны дараахан олны анхаарлыг татсан. Тэр үед зах зээлийн үнэлгээ нь сая доллар хүрэхгүй байв. Зарим криптовалютын хөрөнгө оруулагчид хэдэн өдрийн дотор гайхалтай ашиг олж байсан тухай олон түүх гарч байсан.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, бусад платформууд дээр бүртгэгдсний үр дүнд энэ нь сүүлийн үед крипто ертөнцийн хамгийн халуун сэдвүүдийн нэг болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн дийлэнх хэсэг уналттай байсан ч энэ хугацаанд 250% -иар өссөн мемекоины хувьд эерэг байлаа.