Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойнчин Макс Кейзер PEPE-г шүүмжилжээ

2023-05-01


Биткойныг дэмжигч Макс Кейзер крипто нийгэмлэгийн шинэ меме зоос болсон Pepe (PEPE)-ийг твиттерт шүүмжилжээ.

Кейзер PEPE-ийн 3000 долларын хөрөнгө оруулалтыг сая сая доллар болгож хувиргасан гэх арилжаачны түүхийг сөргөөр хүлээж авсан нь цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. Үүнийг тэрээр ямар ч бүртгэлгүй”, “хог гэсэн нь олон нийтийн дунд нилээд өргөн хүрээний хэлэлцүүлгийг өрнүүлжээ.

Пепегийн тухай цухас дурьдахад уг зоос худалдаанд гарснаас хойш ердөө хоёр долоо хоногийн дараа зах зээлийн үнэлгээ нь 300 сая доллараас давсан.

PEPE нь ERC-20 токен бөгөөд 420.69 их наяд жетон нийлүүлэлттэй. Сүүлийн 24 цагийн дотор 106%-иар өсч 0.00000125 ам.долларт хүрсэн байна.

CoinMarketCap-ийн мэдээллээс харахад хэдхэн цагийн өмнө PEPE 0.000001439 ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ.

Гэсэн хэдий ч PEPE нь меме зоос гэдгийг санах нь зүйтэй. Энэ нь ямар нэгэн тусгай хэрэглээгүй бөгөөд голчлон хүмүүсийн шунал дээр тоглолт хийгддэг гэсэн үг юм. Тиймээс та бүхэн меме зоосыг сайтар судлаж байж хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.