Монголын анхны крипто мэдээний сайт

BabyDoge шинэ амжилт тогтоов

2022-06-19


Алдарт меме криптовалют болох "BabyDoge"-ийн твиттер хуудас дагагчдынхаа тоог 1.45 сая давсныг зарлав.

Дөрөвдүгээр сарын 29-нд энэ тоо 1.3 сая түвшинд байсан бол хоёрдугаар сард нэг саяд хүрч байжээ. Ийнхүү сүүлийн 5 сарын хугацаанд Твиттерт бараг хагас сая дагагчтай болсон байна.

Энэ нь BabyDoge-ийн саяхан хүрсэн цорын ганц амжилт биш юм. Энэ долоо хоногийн эхээр BabyDoge-ийн эргэлтийн нийлүүлэлтийн тоог CoinMarketCap эцэст нь баталгаажуулсан.

Нэмж дурдахад BabyDoge эзэмшигчдийн тоо нэмэгдэж, 1,550,000 хаягтай болжээ. 

Одоогийн меме токены үнэ 0.000000001177 ам.долларт хүрч, сүүлийн 24 цагийн дотор 3.46 хувиар буурсан үзүүлэлттэй байна.