Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнуудын дунд энэ сард хамгийн их тренд болж буй токенууд

2022-07-08


Долдугаар сард алткойн дээрх крипто халимуудын идэвхжил нэмэгдэж байна, ялангуяа SHIB, MATIC, AAVE сонирхож байгаа нь зарим үзүүлэлтээс ил болжээ. Биткойн мэдэгдэхүйц хөдөлгөөн үзүүлж чадахгүй байгаа энэ үед SHIB, MATIC, AAVE нарын үнэ 7-р сард тус бүр бараг 12- 18% өсчээ. 

Халимны хөдөлгөөнийг хянадаг платформын мэдээлснээр Шиба Ину (SHIB), Polygon (MATIC), AAVE токенууд 7-р сарын 1-ээс хойш трэнд болж байна. Эдгээр токенууд нь сүүлийн 24 цагийн хугацаанд Uniswap (UNI) болон The Graph (GRT)-ын хамтаар хамгийн том Ethereum халимнуудын хамгийн их худалдан авсан токенуудын нэг болжээ.

Түүнчлэн SHIB, MATIC, AAVE зэрэг нь сүүлийн долоо хоногт шилдэг 5000 халимны хамгийн их худалдан авсан токен болов.

Үүнээс гадна, халимууд ойролцоогоор 614 сая долларын үнэтэй Шиба Инуг эзэмшдэг аж. SHIB үнэ сүүлийн 24 цагийн дотор бараг 8%-иар өсч, одоогийн үнэ $0.0000117 байна.

Мөн AAVE үнэ энэ долоо хоногт халимны хуримтлалаас шалтгаалан мэдэгдэхүйц өсчээ. Үүний нэг жишээ бол ETH халим "BlueWhale0079" өнөөдөр 24,999 AAVE худалдаж авсан байна. Түүнчлэн, уг токен сүүлийн 24 цагийн дотор шилдэг 100 ETH халимны дунд хамгийн их арилжаалагдсан токен байв. Одоогийн байдлаар AAVE үнэ бараг 16% -иар өсч, 73 долларт хүрч байна.