Монголын анхны крипто мэдээний сайт

Халим SHIB-ээ PEPE-ээр сольжээ

2023-05-06


Lookonchain-ий мэдээллэснээр халимууд саяхан гарч ирсэн PEPE меме зоосыг хуримтлуулж, түүгээрээ асар их ашиг олсоор байгааг бичжээ. Эдгээр хөрөнгө оруулагчдын нэг нь Шиба Инугийн 4 сая долларын хадгаламжийнхаа нэг хэсгийг PEPE-ээр сольсон томоохон SHIB халим юм.

Тодруулбал "Ухаалаг мөнгө" нэртэй халим 2021 оны 4-р сард 133 тэрбум Шиба Инуг 224,000 доллараар худалдаж авсан. Уг халим SHIB худалдан авалтаараа 3.84 сая доллар олсон бөгөөд өнөөдөр тэрээр SHIB хадгаламжийнхаа нэг хэсгийг (6 тэрбум меме зоос) PEPE-ээр сольжээ.

Өөр нэг халим хэтэвч бараг 20 цагийн өмнө 800,000 ам.доллараар 511 тэрбум PEPE худалдаж авсан бөгөөд энэ хэлцлээр 785,000 долларын ашиг олжээ.