NFT зах зээлийн тэргүүлэгч платформ OpenSea нь 27 сая долларын үнэ бүхий
NFT-ийн томоохон цуглуулгуудыг хар жагсаалтад оруулсан гэж мэдэгджээ.
OpenSea-ийн NFT хар жагсаалтын өртөг
Dune Analytics хяналтын платформын мэдээллэснээр хэд хэдэн NFT цуглуулга тэр дундаа Bored Ape Yacht Club (BAYC), Mutant Ape Yacht Club (MAYC), CloneX, Azuki,
Moonbirds, Bored Ape Kennel зэрэг шилдэг NFT цуглуулгуудыг хар жагсаалтанд
оруулжээ. OpenSea-ийн зүгээс эдгээр цуглуулгуудыг хулгайлагдсан эсвэл сэжигтэй
гэж тэмдэглэсэн байна.
Өгөгдөлд үндэслэсэн мэдээлэлд эдгээр хар жагсаалтанд орсон NFT-ийн нийт
үнэлгээ 24,000 ETH (27 сая долларын үнэтэй) болжээ. Гэхдээ энэ тоо нь дээр
дурдсан NFT цуглуулга бүрийн шал үнэ өөрчлөгдөхөөс хамаарна.
OpenSea өөрийн вэбсайт дээрээ NFT-г хулгайлагдсан гэж мэдээлсний дараа
тухайн хөрөнгийг хар жагсаалтад оруулж, түүнийг арилжаалахаас сэргийлдэг. Гэсэн
хэдий ч платформ нь зохих шалгалт хийлгүйгээр NFT-г дур мэдэн тэмдэглэсэн гэсэн
хэд хэдэн гомдол ирсэн бөгөөд энэ нь хэний ч NFT-ийг хулгайлагдсан гэж
хялбархан мэдээлэх боломжтой гэсэн үг юм.
Жишээлбэл, долдугаар сарын эхээр нэг твиттер хэрэглэгч NFT худалдан авснаас хойш 88 хоногийн дараа хөрөнгийг
нь сэжигтэй гэж тэмдэглэсэн байсан ба OpenSea-аас тайлбар шаардсан. Өөр хэд хэдэн
худалдан авагчид ижил байдалд орсон бөгөөд тэд хөрөнгөө тэмдэглэгээгүй
болгох гэж зарга үүсгэсэн байна.
Үүнээс гадна, X2y2 гэх мэт бусад NFT платформууд нь OpenSea-ийн NFT-ийн хар жагсаалтыг
дагаж мөрддөг бол LooksRare-ийн хувьд байдал өөр. OpenSea-аас хулгайлсан гэж
тэмдэглэсэн зүйлсийг LooksRare дээр зарж борлуулах боломжтой байдаг бөгөөд энэ
нь хэд хэдэн удаа тохиолджээ.