Монголын анхны крипто мэдээний сайт

DOGE эзэмшигчид PEPE-ийн галзууралд автаагүй

2023-05-07


DogeWhaleAlert крипто хянах хаягийн хэлснээр Robinhood-ийн үйлчлүүлэгчид өөрсдийн DOGE-ээ чанга барьсаар байгаа бөгөөд PEPE хэмээх шинэ меме зоосны гэнэтийн амжилтаас үл хамааран зарахгүй байгаа талаар хуваалцжээ.

Robinhood-ийн түрийвчинд хадгалагдаж буй зооснууд өөрчдөгдөөгүй бөгөөд Dogecoin-ийн хэмжээ одоо 33,562,118,525 DOGE байна. Энэ нь  2,642,446,278 доллартай тэнцэх ба гүйлгээнд байгаа бүх Dogecoin нийлүүлэлтийн 24.11%-ийг бүрдүүлдэг.

Өмнөх үеийн меме криптовалютуудаас ялгаатай нь PEPE нь Шиба Ину ноход болон тэдгээрт суурилсан мемүүдээс бус харин мэлхий Пепегийн тухай меменээс санаа авсан юм.