Монголын анхны крипто мэдээний сайт

Argo Blockchain 6-р сард олборлосон хэмжээнээсээ илүү BTC заржээ

2022-07-08


Их Британид төвтэй криптовалют олборлогч Argo Blockchain компани өнгөрсөн сард 179 BTC олборлосон. Гэсэн хэдий ч одоогийн зах зээлийн нөхцөл байдал, Galaxy Digital-тай хийсэн зээлийн гэрээний улмаас тус компани 637 BTC-ийг дунджаар 24,500 доллараар зарах шаардлагатай болжээ.

Олборлолтоос илүү борлуулалт

2021 оны 9-р сард Argo Blockchain нь Galaxy Digital-аас (Майк Новогратц тэргүүлдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани) 25 сая долларын биткойноор баталгаажсан зээл авсан. Энэхүү санхүүжилт нь Баруун Техас дахь компанийн өргөтгөлийн төлөвлөгөөг хангах, мөнгөн гүйлгээний шаардлагыг хангах зорилготой байв.

Argo Blockchain нь хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ гэрээний үүргээ биелүүлхийн тулд 6-р сард 637 BTC зарах ёстой гэж мэдэгдэв. Борлуулалтын дундаж үнэ ойролцоогоор 24,500 доллар байв. Өнгөрсөн сарын эцсийн байдлаар тус байгууллагын зээлийн үлдэгдэл 22 сая ам.доллар байсан.

Арго блокчейн нь 5-р сард 124 BTC, 6-р сард 179 BTC олборлосон. Олборлолт нэмэгдсэн нь Техас дахь Helios байгууламжийг ашиглалтанд оруулсан бөгөөд нийт hashrate хүчин чадал, үр ашгийг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.

Одоогийн байдлаар тус байгууллага 1,953 BTC эзэмшдэг буюу одоогийн ханшаар 40 орчим сая доллартай тэнцэж байна.

Зургадугаар сар Аргогийн нийт хэшрейтийн хүчин чадлын хувьд амжилттай сар байсан бөгөөд 2.2 EH/s хүртэл өсөв. Тус компани бүтээмжийг нэмэгдүүлсэн S19J Pro машинуудыг суурилуулж чадсан бол Bitmain-аас худалдаж авсан 20,000 төхөөрөмж энэ оны 10-р сар гэхэд ирэх төлөвтэй байна хэмээн Арго компанийн гүйцэтгэх захирал Питер Уолл хэлжээ.