Монголын анхны крипто мэдээний сайт

Борис Жонсон огцорсноор Их Британийн крипто экосистемд ямар өөрчлөлт гарах вэ?

2022-07-08


Борис Жонсон Консерватив намын даргын албан тушаалаа өгөхөөр болсон тухай ВВС мэдээллээ. Улмаар ирэх аравдугаар сард Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох төлөвтэй байна.

"Time" сэтгүүлд бичсэнээр, Жонсоны үед Сангийн яамны канцлер байсан Риши Сунак бол Их Британийн дараагийн Ерөнхий сайдаар томилох магадлалтай хүн юм. Хэрэв Сунак үнэхээр Их Британийн Засгийн газрын тэргүүн болвол энэ нь Их Британийн криптовалютын экосистемд сайн мэдээ болж магадгүй.

Жонсон огцорсон нь консерватив хууль тогтоогч Крис Пинчерийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн дараа Засгийн газрын гишүүд олноороо огцорсонтой холбоотой юм.

Их Британийн крипто экосистемд Сунак нь ямар нөлөөтэй вэ?

Риши Сунак нь Их Британийн крипто экосистемийн идэвхтэн гэж тооцогддог. Сунак Сангийн яамны Эдийн засгийн нарийн бичгийн дарга Жон Глений хамтаар Их Британийг дэлхийн крипто арилжааны төв болгох хэд хэдэн төлөвлөгөөг гаргасан. Түүний удирдлаган дор төрийн сан нь тогтвортой коиныг зохицуулалтад оруулахыг дэмжиж, улмаар Их Британид хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэлбэр болсон. Тэрээр мөн FCA-ээр удирдуулсан "CryptoSprint"-ийг уриалав.

Тэрээр мөн Royal Mint-тэй хамтран  NFT гаргахаар төлөвлөж байжээ. Сунак мөн DAO буюу төвлөрсөн бус бие даасан байгууллагуудын эрх зүйн статусыг бий болгохыг дэмжсэн. 

Сунак Канцлерийн албан тушаалаасаа огцорсон нь Их Британийн крипто коммунитигийн хүсэл эрмэлзэлд хүнд цохилт болсон гэж үзсэн. Гэсэн хэдий ч, хэрэв Сунак нь Борис Жонсоны оронд Ерөнхий сайдаар томилогдох юм бол Их Британи дахь крипто экосистем шинэ хүч чадлыг олж авах болно гэж шинжээчид үзэж байна.