Монголын анхны крипто мэдээний сайт

Меме зооснуудыг жагсаана гэсэн мэдэгдлийн дараа KuCoin-ы KCS токен 5% өсөв

2023-05-12


Kucoin криптовалют биржийн уугуул дижитал валют болох KuCoin Token (KCS) өнөөдөр үнийн гайхалтай өсөлтийг үзүүлэв. Криптовалютын ханш 5%-иар өсөж, өдрийн дээд цэг болох 7.65 ам.долларт хүрчээ.

Одоогийн үнийн өсөлт нь меме зооснуудыг арилжааны платформдоо бүртгэнэ гэсэн мэдэгдэлтэй холбоотой юм.

Эхлээд Binance-тай зэрэгцэн PEPE-ийг бүтгэсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд үргэлжилж буй меме зоосны хувьсгалыг бэхжүүлэхэд тусалсан. Саяхны зарлалдаа KuCoin бирж AIDOGE, WOJAK, TURBO, MONG, BOB-ыг зэрэг меме зоосыг бүртгэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийн алийг нь шууд дамжуулахыг шийдэхийн тулд саналаа өгөхийг хэрэглэгчдээсээ хүсчээ.

KuCoin нь засаглалын санал хураалтад уугуул токенөө ашигладаг стратегитай.

Жагсаалтанд оруулахыг санал болгож буй меме зоосны төлөөх засаглалын саналууд нь бүгд одоогийн байдлаар KCS-д өсөлтийг авчирч байгааг тэмдэглэх нь зүйтэй.