Монголын анхны крипто мэдээний сайт

Solana Labs шүүхэд дуудагдлаа

2022-07-09


Solana Labs болон Солана экосистемийн гол тоглогчид 7-р сарын 1-нд Калифорнийн холбооны шүүхэд дуудагджээ.

Тус нэхэмжлэлийг Калифорнийн хойд дүүргийн шүүхэд Roche Freedman LLP болон Schneider Wallace Cottrell Konecky хэмээх хуулийн фирмүүд тус мужийн оршин суугч, нэхэмжлэгч Марк Янгийг төлөөлөн 2020 оны 3-р сарын 24-ний өдрөөс эхлэн өнөөг хүртэл SOL токен худалдаж авсан бүх хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд Solana Labs, Solana Foundation, үүсгэн байгуулагч Анатолий Яковенко, алдартай крипто венчур капиталын фирм Multicoin Capital Management, түүний гүйцэтгэх захирал Кайл Самани, түүнчлэн FalconX гэх арилжааны платформыг бүртгэлгүй үнэт цааснаас хууль бусаар ашиг олсон гэж буруутгажээ.

Нэхэмжлэлд "Хариуцагч нар холбооны болон муж улсын үнэт цаасны тухай хуулийн бүртгэлийн заалтыг зөрчин АНУ-ын жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад SOL үнэт цаас худалдсанаар асар их ашиг олж, хөрөнгө оруулагчид асар их хохирол амссан" гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Solana Labs компанийн гүйцэтгэх захирал Анатолий Яковенког өөрийн токены нийт эргэлтийн нийлүүлэлтийн талаар зориудаар төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэж буруутгаж байна.