Монголын анхны крипто мэдээний сайт

Бүхэл биткойнтой хаягийн тоо 1 саяас давжээ

2023-05-16


Наад зах нь нэг BTC-тэй хаягийн тоо нэг саяас давж бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.

Glassnode-ийн мэдээлснээр энэ амжилт 5-р сарын 13-нд бүртгэгдсэн нь үнийн тогтворгүй байдал зах зээл дээр байгаа хэдий ч хөрөнгийн ангилалд сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Өнөөдрийн байдлаар бүхэл биткойнтой хаягийн нийт тоо 1,000,527 байсан. 2022 оны 2-р сард эдгээр түрийвч 800,000-д хүрсэнээс хойш 15 сарын дараа ийнхүү 1 сая давжээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд биткойны ханш 65 гаруй хувиар унаж, баавгайн зах зээл удаан үргэлжилж байгаа хэдий ч биткойн дахь хөрөнгө оруулагчдын сонирхол буурахгүй байна. Зургаа, арваннэгдүгээр сард хэд хэдэн томоохон крипто бирж, аж ахуй нэгж дампуурсан зах зээлийн сүйрлийн үеэр бүхэл биткойнтой хаягийн тоо нэмэгдсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид илүү их биткойн авахын тулд уналтын хандлагыг ашигласан гэсэн үг.