Монголын анхны крипто мэдээний сайт

Тэрбумтан Пол Тюдор Жонс: Биткойн дахь миний сонирхол буурсан

2023-05-16


Алдарт тэрбумтан, эрсдэлийн сангийн менежер Пол Тюдор Жонс инфляцийн эсрэг хамгаалалт болоход биткойн жулдана гэж үзэж байна.

Даваа гаригт CNBC-ийн "Squawk Box"-д өгсөн ярилцлагын үеэр Жонс биткойны багахан хувийг хадгалсаар байгаа хэдий ч түүний сонирхол бага зэрэг буурсан гэдгийг онцлов. Тэрээр АНУ-ын зохицуулалт, хууль дүрмэнд санаа зовниж байгаагаа илэрхийлж, "Биткойн үнэхээр асуудалтай байгаа, учир нь АНУ-ын бүх зохицуулалтын аппарат нь үүний эсрэг байдаг" гэжээ.

Гэсэн хэдий ч тэрбумтан биткойнтой харилцаагаа бүрмөсөн таслах бодолгүй байна. Түүний хувьд криптовалют нь хүний оролцоотойгоор нийлүүлэх боломжгүйгээс үүдэлтэй сонирхол татахуйц хөрөнгийн ангилал хэвээр байгааг тэмдэглэв. Тэрээр "Энэ бол хүн төрөлхтний зүгээс нийлүүлэлтийг тохируулах боломжгүй цорын ганц зүйл, тиймээс би үүнийг ходл хийж байгаа бөгөөд би үүнийг үргэлж баримтлах болно. Энэ бол миний багцын жижиг төрөл зүйл юм" гэжээ.