Монголын анхны крипто мэдээний сайт

Синтиа Луммис: Байдены 30 хувийн олборлогчдын татвар батлагдахгүй

2023-05-20


Биткойнд ээлтэй Бүгд найрамдах намын сенатор Синтия Луммис Байдены засаг захиргаанаас санал болгож буй биткойн олборлогчдод ногдуулах 30 хувийн онцгой албан татварыг танхимаар батлагдахгүй гэж үзэж байна.

Биткойн Майами 2023 уулзалтын тайзан дээр улстөрч олборлогчдыг дэмжсэн хэвээр байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ салбар АНУ даяар тархаж байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэв.

Ярилцлагын үеэр Луммис Дижитал Худалдааны Танхимын крипто бүлгийн гишүүн Периан Борингтэй онцгой албан татварын талаар ярьсан.

Боринг хэлэхдээ, биткойны хэшрейтийн 50%-ийг бүрдүүлдэг олборлогчдын татварыг батлавал АНУ-д үйл ажиллагаа явуулж чадахгүйд "санаа зовж" байна гэв.

Луммис биткойнчин хүний хувьд үүнд итгэлтэйгээр хариулсан ба "Тийм зүйл болохгүй" гэв.

Байден онцгой албан татварыг түүний 2024 оны төсвийн төлөвлөгөөнд чимээгүйхэн оруулж ирсэн бөгөөд үүнд крипто арилжаа болон хөрөнгийн өсөлтөд чиглэсэн шинэ дүрмийг багтаасан болно.

Тэдний мэдэгдлээс үл хамааран Луммис биткойн олборлолт нь хор хөнөөл гэхээсээ илүү байгаль орчин, эрчим хүчний сүлжээнд ашиг тустай гэж үзэж байна. Түүний төрөлх Вайоминг мужид тэрээр олборлогчид аль хэдийн газрын тос, хийн цооногийн хаягдал метаныг гадагшлуулах эдийн засгийн хувилбар болгон ашиглаж, метан хийг агаар мандалд шатаахаас сэргийлж байгаа гэж тайлбарлажээ.