Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB сүүлийн үеийн мэдээ

2023-05-21


Өнөөдрийн эхээр Shibburn-ийн мэдээлснээр меме зоосны шаталтын түвшин мэдэгдэхүйц буюу 666% -иар өссөн гэж твиттер хуудсандаа бичсэн нь зарим хүмүүсийн хувьд таалагдахгүй байна. Өсөлт нь 666% байгаа тул тамын тоо гэж хүмүүс сэжиглэж байна.

Гэхдээ зарцуулагдах боломжгүй хэтэвч рүү шилжүүлсэн, өөрөөр хэлбэл шатсан Шиба Ину зоосны хэмжээ ердөө 5,079,812 SHIB байна.

Ерөнхийдөө сүүлийн 7 хоногийн дотор SHIB армийн идэвхтнүүд нийт 3,075,500,963 SHIB-ийг шатаажээ.

SHIB эзэмшигчдийн эзэмшлийн хэмжээ огцом өсч байна

IntoTheBlock судалгааны фирмийн мэдээлснээр томоохон SHIB эзэмшигчид энэхүү алдартай меме криптовалютыг асар их хэмжээгээр хурдацтай хуримтлуулж байгаа талаар хуваалцсан. Тодруулбал, энэ долоо хоногт ердөө 24 цагийн дотор тэдний эзэмшилд 20 их наяд SHIB-ээр нэмэгдсэн байна.