Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-05-22


Туршлагагүй арилжаачид өсөлтийг алдах вий хэмээн сандарсны улмаас зах зээлд олноороо орж ихэвчлэн үнийг өсгөдөг. Гэсэн хэдий ч институциональ хөрөнгө оруулагчид зах зээлд орохоосоо өмнө бага зэрэг хүлээх хандлагатай байдаг. Биткойны баавгайн зах зээл 2022 онд 2021 онд гарч байсан шуугианыг зогсоов.

Канадын анхны Биткойн сан гаргагч 3iQ-ийн гүйцэтгэх захирал Фред Пай “Биткойн дахь FOMO алга болсон” учир институцийн хөрөнгө оруулагчид болон менежерүүд үүнийг “боломжит хөрөнгө оруулалт” гэж үзэж эхэлсэн гэж сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Шинжээчид урт хугацаанд өсөх хандлагатай байгаа ч сүүлийн хэдэн өдрийн турш үнэ ханш тодорхойгүй байгаа тул богино хугацааны дүр зураг тодорхойгүй байна. Шинжээчид ирэх долоо хоног эсвэл дараагийн долоо хоногт ханш хаашаа явах вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна.

Биткойны ханш өсөлттэй байвал XRP, LTC, RNDR, CFX нар дагаж өсөж магадгүй хэмээн шинжээчид санал болгож байна.

Жич: Санхүүгийн зөвөлгөө биш