Монголын анхны крипто мэдээний сайт

Майкл Ж.Крамер: Биткойн удахгүй унаж магадгүй

2023-05-22


Саяхан твиттер хуудсандаа зах зээлийн стратегич Майкл Ж.Крамер биткойны үнийн уналтад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Крамер биткойныг ерөнхийдөө эрсдэлтэй хөрөнгийн гол тэргүүлэх үзүүлэлт гэж онцолж, удахгүй 20,000 доллараас доош унах магадлалтай гэж таамаглаж байгаа аж.  

CoinGecko-ийн мэдээллээс харахад тэргүүлэгч криптовалют одоогийн байдлаар 26,895 доллараар арилжаалагдаж байна. Энэ нь нэг жилийн өмнө 2021 оны арваннэгдүгээр сард хүрч байсан 69,044,77 ам.доллараас 61,04%-иар огцом буурсан үзүүлэлт юм. Мөн маш олон крипто байгууллагууд дампуурсан бөгөөд үүний улмаас зах зээл нилээдгүй уналтанд орсон.

Эдгээр үйл явдлуудаас харахад Крамерын таамаглал нь тийм ч худлаа биш зүйл байж магадгүй юм.  

Түүнчлэн Крамерын хэлснээр түүний хуваалцсан графикт энэ гурвалжин паттерн доошоо задарна гэжээ.