Монголын анхны крипто мэдээний сайт

Сэм-Банкман Фрид: Зах зээл ёроолоо олсон

2022-07-09


FTX-ийн гүйцэтгэх захирал Сэм-Банкман Фрид саяхан Global Macro Investor-ийн гүйцэтгэх захирал Рауль Палтай макро эдийн засгийн байдал, энэ нь криптод хэр хамааралтай талаар ярилцав. Тэрээр криптовалютын зах зээл аль хэдийн ёроолоо олсон байх магадлал өндөр байгаа бөгөөд удахгүй эсэргүүцлийн бүсээ давах байх гэж хэлэв.  

Макро хэтийн төлөв

Баасан гарагт болсон ярилцлагын үеэр Сэм-Банкман Фрид криптод ганцхан уналт болоогүй гэдгийг онцолжээ. "Та бүх экосистемд ижил төстэй үйл явдлууд болж байгааг харж байгаа байх" гэж хэлээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх зах зээл дээр олсон ашиг ууршиж алга болсныг онцлов.

Түүний үзэж байгаагаар зах зээл дамнасан уналтыг Холбооны нөөцийн сангийн хүлээгдэж байснаас хурдан хүүгийн өсөлттэй холбон тайлбарлаж байна.

Нэмж дурьдахад, ХНС-аас мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь АНУ-д инфляцийн өсөлтөд үзүүлэх түрэмгий хариу үйлдэл юм. ХНС-ын дарга Жером Пауэлл болон бусад төв банкныхан өнгөрсөн жил үнийн өсөлтийг төдийлөн тоосонгүй, нийлүүлэлтийн сүлжээ сэргэснээр эдгэрэх “түр зуурын” асуудал гэж үзэж байсан.

Гэсэн хэдий ч тавдугаар сарын инфляцийн үзүүлэлт сүүлийн 40 жилийн дээд амжилт буюу 8.6%-д хүрсэн. Өнгөрсөн сард Пауэлл инфляцийг бууруулах хандлагатай болгох "хүчтэй нотлох баримт" олж харахгүй бол мөнгөний бодлогоо сулруулахгүй гэж мэдэгдсэн.