Монголын анхны крипто мэдээний сайт

Янн Аллеман: Биткойн өсөхөд бэлэн болсон

2023-05-23


Glassnode-ийн үүсгэн байгуулагчдын нэг Янн Аллеманн биткойн өсөлт хийхэд бэлтгэж магадгүй гэж мэдэгдэв. Аллеманн твиттер хуудсандаа биткойны шорт нь 200 хоногийн энгийн хөдөлгөөнт дундаж (SMA)-аас доош орох оролдлого амжилтгүй болсны дараагаар ядарч цуцсан гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Түүгээр ч зогсохгүй 50 хоногийн SMA-ийн 200 хоногийн SMA-ийн өсөлтийн кроссовер нь биткойны үнэ өсөх хандлагатай байгааг илтгэнэ.

Твиттертээ постолсон зураг нь

Цаашилбал, Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо бууруулж магадгүй гэсэн таамаглал шинжээчдийн дунд гарч эхэлсэн бөгөөд энэ нь боломжит өсөлтийг илтгэх юм.

Гэсэн хэдий ч тус байгууллага одоогийн байдлаар зургадугаар сард төлөвлөсөн ханшийн өсөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар ярилцаж байгаа нь криптовалютын зах зээл дэх тодорхойгүй байдлыг үүсгэж, буурах дарамтыг нэмэгдүүлж байна.