Монголын анхны крипто мэдээний сайт

Гимли хэмээх халим их хэмжээний SHIB худалдаж авлаа

2022-07-10


"Гимли" гэгддэг Ethereum сүлжээний хамгийн том халимнуудын нэг 750 тэрбум Шиба Инуг токеныг шүүрэн авч крипто нийгэмлэгийг гайхшруулжээ.

“Гимли” түрийвчний эзэн 250,000,000,001,  249,998,999,999,  250,000,999,999 гэх гурван удаагийн гүйлгээгээр SHIB худалдаж авлаа. Эдгээр токеныг худалдан авснаар уг халим 8.4 сая доллар төлжээ.

Энэхүү худалдан авалтыг хийснээр SHIB нь тус халимны багц дахь ам.долларын ханшаар хамгийн том токен болгосон. Гэсэн хэдий авсан меме токенуудынхаа тал хувийг аль хэдийн заржээ.

Шиба Ину одоо түүний багцын 19.6 хувийг бүрдүүлж байна.

SHIB эзэмшигчийн тоо нэмэгдэж байна

Энэ долоо хоногийн эхээр Шиба Инуг хадгалдаг түрийвчний тоо нийтдээ 1,191,766 болж өсчээ.

Эзэмшигчдийн тоо өсөх нь токены үнэд бараг нөлөөлөхгүй ч коммунити өргөжин тэлж байгааг болон меме зоосны урт хугацааны сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна.

CoinMarketCap-аас өгсөн мэдээллээс харахад одоогийн байдлаар Шиба Ину 0.00001131 доллараар арилжаалагдаж байна.